avatar

Вирус гэж юу вэ?

2011-03-15, 21:56
 ирус нь компьютерийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах зорилготой, өөрийгөө хувилан үржих чадвартай жижиг програм хангамж юм. Энэ нь үнэндээ буруу хэрэглэгдсэн томъёолол бөгөөд энэ томъёоллыг Фред Кохан анх 1985 онд Өмнөд Калифорнийн Их Сургууль–д эрдмийн зэрэг горилсон бүтээлдээ авч хэрэглэжээ. Вирусын ажиллагаа үйл явц, тархалт яг бодит амьдрал дээрх вирустэй төстэй учраас ийн нэрийдсэн хэрэг.

Энгийнээр хэлэхэд вирусыг ажиллуулахад нэг болон түүнээс дээш тооны өөрийн хуулбарыг үүсгэнэ. Тэдгээр үүссэн хуулбаруудыг дараа дахин ажиллуулснаар мөн төдий тооны өөрийн хуулбарыг үүсгэх замаар вирус ...

avatar

Мэдээлэл гэж юу вэ?

2011-03-15, 21:54
 эдээлэлзүйн шинжлэх ухааны хамгийн анхдагч язгуур ухагдхуун нь мэдээлэл юм. Бидний эргэн тойронд байгаа бүх зүйлс, тэдгээрийн шинж чанар, үзэгдэл, үйл явцыг илэрхийлсэн аливаа дохио нь мэдээлэл юм. Ганц тэмдэгтээс авахуулаад зузаан зузаан боть ном, жижигхэн дүрснээс авахуулаад эргэн тойрны зураг дүрслэл, бяцхан анираас авахуулаад бүхэл бүтэн найрал хөгжим, эгэл үйлдлээс авахуулаад иж бүрэн хувьсал хувирал хүртэл, бүхий л үнэр, өнгө, тоо, тэмдэгтийг хамарсан өргөн ойлголт бол мэдээлэл. "Хүний гадаад орчноос тусгагдаж мэдрэгдэж байгаа аливаа зүйл нь мэдээлэл болно. Тэрхүү мэдээллийг хүний хэл я...
avatar

Шалгалтын үеэр стрессдэхгүй байх аргууд

2011-03-15, 21:52
 

Шалгалтын үеэр оюутнууд стрессд орох нь элбэг байдаг. Сайн дүн авах, эцэг эхийнхээ урмыг хугалахгүй байх, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй байх гээд олон зүйлийн улмаас стресс бий болдог. 
Стресс нь сөрөг бодлуудыг үүсгэдэг. Тэр нь даамжирсаар сүүлдээ хүнийг юу ч хиймээргүй санагдахад хүргэнэ. Гарч болох бүх муу үр дүнг бодох нь хүний өөрийн хүч чадлыг хүлж орхидог буюу хүн өөрийн бүх хүч чадлаараа ажиллаж чадахаа болидог гэсэн үг.

 

Стресс бидний мэдлээс гарах үед эрүүл мэндэд хор учруулж эхэлдэг:
•    Идэвх буурна
•    Бие болоод сэтгэлийн хувьд зовлонд унаж, ядарч сульдана.

Стрессийн шинж тэмдгү...

avatar

Компьютер гэж юу вэ?

2011-03-15, 21:50
 Электроник болон электромеханик хэсгүүдээс бүрдсэн төхөөрөмжийг компьютер гэнэ.

Энэ төхөөрөмжийг дангаар нь ашиглах боломжгүй бөгөөд дараах зүйлүүд нэгдэж, компьютерийн системийг бүрэлдүүлдэг. Ингэснээр бид өөрийн хэрэгцээндээ ашиглах боломжтой болдог.

- Hardware (техник хангамж) 
- Software (программ хангамж) 
- Өгөдөл, мэдээлэл (төрөл бүрийн мэдээлэл) 
- Гарын авлага, материал (компьютерийн программ, төхөөрөмжүүдийг ашиглах гарын авлага) 
- Хэрэглэгч (компьютерийг ашиглах хүн) 
- Холболт (телефон утас, радио релейний шугам, утасгүй холболт, сансрын холболт г.м)

Компьютер нь мэдээллийг тоон хэлбэрт ...

avatar

Интернэт гэж юу вэ?

2011-03-15, 21:48
 Интернэтийн гарал үүсэл нь бүр 1960-аад оноос үүдэлтэй. Энэ үед АНУ-ын Батлан хамгаалах яам Advanced Research Projects Agency ( ARPA ) буюу Тэргүүлэх  эрдэм шинжилгээний төслийн агентлагийг байгуулсан байна. Энэ байгууллагын үндсэн зорилго нь цөмийн бөмбөгний харилцан цохилтын үед холбоо харилцааны аюулгүй байдлыг хангахад оршиж байлаа.  Энэ үеэс эхлэн дээрх зорилгод нийцсэн АНУ-д байгаа компьютеруудын аюулгүй байдлыг ханган холбох  Arpanet сүлжээг бий болгож эхэлсэн байна.  Энгийн үгээр тайлбарлавал компьютеруудыг сүлжээнд холбох гэдэг нь эдгээр компьютерт байгаа мэдээллийг бүгдээрээ хувааж ...
avatar
avatar
avatar
avatar
avatar